Friday, March 7, 2008

Хайртай бурхаддаа


Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
гэж найрагч нэгэн эмэгтэй ижий бурхандаа сүслэн мөргөсөн байдаг.

Мөн ч сайхан хэлсэн байдаг шүү.

Эх хүний жаргал зовлонг гагцхүү эх хүн л ойлгоно
Эргэх цаг мөч бүр үрийнхээ л төлөө байдаг
Ижий та газар дээрх амьд бурхан гарцаагүй мөн
Хүмүүн төрөлтөний оршин байдаг энэхэн замбуу тивд
Хүн төрүүлж өгсөнөөрөө та агуу
Хус нахайлах учир нь үндэснийх биз
Хорвоо дэлхий орших үндэс нь ижий бурханых биз
Гэгээрэлд хүрсэн багш хүртэл
Гэзэгт хүмүүний ариун умайгаас унасан буйзаа
Халхын нэгэн найрагч ах
Шүтдэг ганцхан шүтээн бол ижий минь хэмээн
Халх даяар бардамнаж байсан буйзаа
Өөрөө ч босох тэнхэлгүй мөртлөө
Үр рүүгээ тэмүүлэх эхийн сэтгэлийг юугаар ч илэрхийлэх аргагүй агуу энэрэл
Үүнийг нүдээр харсан хүмүүн хайлсан тугалаг мэт ухаажхуй

Үрийнхээ төлөө бүхнээ зориулах эхийн хайр хорвоогийн хамгийн агуу хайр
Үрийнхээ төлөө эхийн сэтгэл энэ хорвоогийн энрэлийн дээд

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг өөрийн хайртай амьд бурхаддаа хүргье!

No comments: