Thursday, November 27, 2008

Хэрхэн Windows XP суулгах вэ?

Бидний өдөр тутмын хэрэглээ бол компьютер юм. Манайд төдийгүй дэлхий нийтэд хамгийн

 өргөн ашигладаг үйлдлийн систем бол Windows тэр дундаа Windows XP юм. Тэгвэл чухал хэрэглээ болсон багажаа хэрхэн формат хийгээд үйлдлийн систем суулгах талаар энэ удаад бичлэг оруулж байна.

Мэддэгт мэргэн цоохор
Мэддэггүйд эрээн цоохор

Форматлаад суулгаад дуусах хүртэл бүх процессыг үндсэн 4 алхамд хувааж байна.

Алхам 1: Суулгах төлөвлөгөөг боловсруулах

Энд тухайн суулгахыг хүсэж буй машиныхаа техникийн үзүүлэлтийг шалгана

·         Үйлдлийн системээс тавигдах үндсэн шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгана. Windows XP –с тавигдах үндсэн шаардлага

Хамгийн багадаа :

1.    233 MHz – с дээш хурдтай цөм(CPU)

2.    128 MB – с дээш шуурхай санах ой(RAM)

3.    1.5 GB – с дээш хатуу дискний зай(HARD)

4.    Super VGA (800 x 600) ба түүнээс дээш нягтрал дэмждэг дэлгэц

5.    CD эсвэл DVD уншигч(CDROM or DVD-ROM)

6.    Гар болон хулгана

зэргийг хангасан байхад болно. Гэхдээ өнөөгийн машинууд өндөр хүчин чадалтай

 болсон учир энэ асуудал биш байхаа.

·         Техник болон Програм хоорондоо зохицох эсэх

·         Хатуу дискийг хуваах хуваалтаа шийдэх

·         Зохистой файл системээ сонгох FAT32, NTFS

·         Workgoup эсвэл Домэйнээр суулгахаа шийдэх

·         Суулгахаас өмнө бүгдийг шалгах

Эдгээрийг хийсэн бол дараагийн алхам уруугаа шилжинэ.

Алхам 2: Суулгах процессоос өмнө

Windows XP суулгах хэд хэдэн арга байдаг тухайлбал

·         CDROM

·         MS-DOS

·         System upgrade гэх мэт.

Энэ удаад бид нар CD-с суулгах аргын тухай авч үзье. Энэ магадгүй хамгийн энгийн хамгийн түгээмэл арга байх. Windows XP суулгахаасаа өмнө та дараах үйлдлүүдийг хийх хэрэгтэй

Boot ачааллахдаа CDROM-с эхэлж уншихаар байгаа эсэхийг шалгах. Хэрэв тохируулагдаагүй бол  SETUP –руугаа ороод шалгаад бас тохируулж болно.

Алхам 3: Текст суурьт суулгах хэсэг

Системийг дахин ачааллана. Boot from CD … гэсэн бичиг гарахад SPACE буюу зай авдаг товчлуурыг дарах хэрэгтэй. Ингэсний дараа CD-с уншиж эхэлнэ.

1.    CD-с уншиж эхэлнэ

 2. Суулгахад хэрэгтэй файл болон програмуудыг ачааллаж байна


3.  Windows XP суулгах бол ENTER дарж цааш явна. Windows XP – ээ засварлах гэж байгаа бол R гарах бол F3 дарна уу гэсэн сонголт байгаа. Манай тохиолдолд ENTER дарж цааш үргэлжлүүлнэ.
4. Лицензээ уншиж танилцаад зөвшөөрч байгаа бол F8 дараад цааш үргэлжлүүлнэ.

5.  Windows XP суулгах зүсэлт(partition) үүсгэх эсвэл сонгоод тохируулгаа цааш үргэлжлүүлнэ.

a.    Шинээр зүсэлт(partition) үүсгээд хийх бол Cдараад шинээр зүсэлт үүсгэнэ.

Үүсгэх хэмжээгээ MB-р оруулаад ENTER дарж үргэлжлүүлнэ. 

Ингээд зүсэлтээ амжилттай үүсгэсэн бол үйлдлийн систем суулгах зүсэлтээ сонгоод ENTER дарж цааш үргэлжлүүлнэ.

b.  Хэрвээ урд нь зүсэлт үүсгээд бэлдсэн байсан бол үйлдлийн систем суулгах зүсэлтээ сонгоод шууд үргэлжлүүлээд явна.

c. Хэрвээ урд нь үүсгэсэн зүсэлтээ хэрэглэхгүйгээр шийдсэн бол тухайн зүсэлтээ сонгоод D дараад устгаад дээр a-д үзүүлсэн шиг шинээр зүсэлт үүсгээд явж болно

Анхааруулга: Зүсэлт(partition) болгож хуваахдаа нэгээс дөрвөн зүсэлт нэг дор үүсгэж болно. Гагцхүү та хэмжээгээ зөв тооцоолж өгөх хэрэгтэй.

6Зүсэлт(partition)-оо үүсгэсэн бол тухайн зүсэлтэд таарах бүтэц(format)-г бий болгох хэрэгтэй. Манай тохиолдолд FAT болон NTFS форматуудыг сонгох боломжтой. Хэрэв яарч байгаа бол Quick сонголттой хэсгийг сонгоод үргэлжлүүл яараагүй бол

Дээрх зурган дээр шинээр partition тавьж хийсэн тул 5 дахь сонголт байхгүй байна. Ер нь бол байдгын :D тэр сонголт нь ерөөсөө формат хийхгүйгээр хуучин форматыг ашиглаад шинээр үйлдлийн систем суулгах бол хамгийн доод талын сонголтыг сонгоод үргэлжлүүлнэ.

Бүтцэлэх явц нэг иймэрхүү харагдана.

7.   Формат хийгдэж дууссаны дараа зарим нэг нэн тэргүүнд шаардлагатай файл хуулагдах ба процесс автоматаар явагдах бөгөөд дараах байдалтай харагдана.

Файлууд хуулагдаж дууссаны дараа компьютер автоматаар дахин ачааллаад дүрст горим уруугаа шилжинэ. Эдгээр үйлдлийг систем автоматаар хийх тул та элдэв товчлуур дарах хэрэггүй.

8.    Дахин ачааллахаар унтрахдаа дараах байдалтай харагдана.

Алхам 4. Дүрст горимоор суулгацыг үргэлжлүүлэх

Дахин ачааллаад дүрст горим уруугаа шилжих ба дараах байдалтай харагдана


1. Хэрэв шаардлагатай бол Customize дээр дарж зарим тохиргоог хийж болно. Жишээ нь хэлний тохиргоо гэх мэт.

Шаардлагагүй гэж үзвэл шууд NEXT дараад цаашаа.

2.  Харгалзах талбаруудыг бөглөөд цааш явна.

3.     Бүтээгдэхүүний түлхүүр буюу сериал номероо оруулаад NEXT.

4. Харгалзах талбаруудыг бөглөөд NEXT.

5. Цагийн бүс болон огноо, цагаа сонгоод NEXT.

6.  Ингээд тохиргоонуудыг хийж дууссан тул үндсэн хэсгүүд суулгагдана.

7. Суулгагдсаны дараа дэлгэцийн тохируулгыг асууна.

8. Суулгаж дууссаны дараа дараах мэдээллийг бөглөж өгнө.

Хэрэв интернэтэд холбогдсон бол Microsoft-руу холбогдож хувилбарынхаа багцыг шинэчилж болно.

Сүлжээгээр бүртгүүлэх үү гэж асуувал үгүй гээд цааш явах хэрэгтэй.

9. Хэрэглэгчийн нэрээ оруулаад NEXT.

Анхааруулга: Нэг зэрэг таван хэрэглэгч бүртгэх боломжтой.

10. Амжилттай суугдсан бол дараах хэлбэртэй харагдана.

Ингээд бүх зүйл сайхан боллоо. Гэхдээ таны хувьд ажил дуусаагүй төхөөрөмж(device) –өө таниулах асуудал бий шүү энэ талаар дараагийн удаа заах болно.




No comments: