Хүн бүр л өнгөрсөн цаг хугацааны талаар бага ч атугай бодож дүгнэдэг байх. Миний хувьд ялгаагүй өнгөрсөн 2008 оныг өөрийнхөөрөө дүгнэхийг оролдъё.
Оны эхэнд нуган үрийнхээ зулайг үнэрлэн самсаа минь шархирч, хайлсан тугалга мэт уяхан болсон.
Хаваржингаа улс орон маань сонгуулиар амьсгалаад одоог хүртэл зарим нь дуусаагүй байна.
7 сарын 1нд аавын хөвгүүдийн амь дайнд бус гудамжинд үрэгдсэнийг сонслоо.Онц байдал зарлахаар яадгийг үзлээ.
Ялсан нам ялагдсантайгаа хамтарч ажиллахыг үзлээ.
Харин наадам сайхан боллоо. Үнэн шударга сайхан боллоо. Залуу хүчтэнүүд шинээр гарч ирлээ.
Наадмын дараа сард олимпийн наадам болж Монгол охид хөвгүүдийн төрийнхөө далбайг
тавантаа мандуулж, гурвантаа төрийн дууллаа эгшиглүүлсэн нь үнэхээр сайхан байлаа.
Сонгууль хүчингүй болж, дахин сонгууль болохыг үзлээ. Ард түмэн бас сонгох эрхээрээ үгээ хэлдэг л юм билээ.
Банкны систем тэрүүхэндээ доргиод авав
Гадаад далайн гүрний тэргүүн солигдох болж долларын ханш чангарав одоо ч хэвээрээ
Манай гадаадаас мөнгө олж ирдэг барааны үнэ огцом унасан.
Ингээд бүхэлд нь авч үзвэл эдийн засаг нь суларч, улс төр нь бужигнаатай
жирийн иргэд нь түүнд амьдралынхаа хэмнэлийг алдчихгүйг хичээсэн огцом донсолгоотой жил болох шиг боллоо.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment