Wednesday, January 28, 2009

MySQL-н root хэрэглэгчийн нууц үгээ мартсан бол

Өнөөдөр насны доройтол болсон уу яасан MySQL -нхаа root хэрэглэгчийн нууц үгийг мартаад буцаад сэргээх аргаа Google ахаасаа асуутал MySQL-н сайт дээр дараах зөвлөгөө байхым.

За ингээд гол ажилдаа оръё

1. Мэдээж administrator эрхтэй хэрэгдэгчээр орох хэрэгтэй.

2. Start Menu -> Control Panel -> Administrative Tools -> Services
гэж ороод MySQL -н процессыг сонгоод STOP хийнэ.

3. Шинээр TXT файл үүсгээд түүн дээрээ дараах текстийг оруулна.

UPDATE mysql.user SET Password=PASSWORD('MyNewPass') WHERE User='root';
FLUSH PRIVILEGES;
Энд MyNewPass бол шинээр оруулж байгаа нууц үг.

4. TXT файлаа нэр өгөөд хадгална. Хадгалахдаа олоход амархан газар хадгалбал зүгээр.

Жишээ нь: C:\mysql-init.txt.

5. Start Menu -> Run цонхоо гаргаад cmd гэж бичээд ENTER.

6. Одоо MySQL -дээ дараах тушаалыг өгнө.

C:\Program Files\MySQL\MySQL Server 5.1\bin\mysqld --defaults-file="C:\Program Files\MySQL\MySQL Server 5.1\my.ini --init-file=C:\mysql-init.txt
гэж бичээд ENTER. Ер нь бол MySQL суулгасан газрын хаяг. Минийх дээр ийм байгаа болохоос өөр газар заавал ийм байх албагүй шүү.
Хамгийн сүүлд зааж өгсөн "C:\mysql-init.txt" энэ хэсэг бол түрүүний шинэ нууц үгээ оруулсан файл шүү.

7. Одоо MySQL-ээ асаана. Ингэхдээ түрүүний STOP хийсэн газар буюу

Start Menu -> Control Panel -> Administrative Tools -> Services гэж ороод MySQL дээрээ баруунаа дараад START сонгоно.

За ингээд л болж байна. Магадгүй болохгүй бол ENGLISH хувилбарыг нь хараарай.

No comments: