Үзэх царай үзэсгэлэнтэй
Ярих үг сонсголонтой
Эв эеийг дээдэлсэн
Эрийн чанарыг эвцэлдүүлэн шингээж яваарай хэмээгээд Монгол эр хүний тухай өгүүлсэн сайхан уртын дуу "Идэр жинчин" зориулав.
Алс холын замаар
Алхлан сажлан туулж
Ачаа жингийн хүндийг
Амар сайнаар нэвтрүүлэгч
Атан олон тэмээд минь
Арын говийг бүрхжээ
Шингэн лимбийн дуугаар
Миний нутгийг санагдуулж
Ширээ тэгшхэн бөхөөрөө
Жингийн хүндийг өргөгч
Шилдэг олон ат минь
Шилийн говийг бүрхжээ
Идэр жинчин бид
Эрэмгий чадлаа гаргаж
Ингээд аяны замаар
Эрх тааваараа туулаад
Энэ орны ардыг
Эд бараагаар хангацгаая
1936 он
No comments:
Post a Comment