Нэлээд дээрээс нэгэн дууг өөрийн блогдоо оруулах юмсан хэмээн бодоод дууны үгийг нь олчоод харин дууг нь Дорждагва гуайн юм уу Ламжав гуйн дуулсанаар олох гээд олдохгүй явсаар өдийг хүрлээ. Олдохгүй ч юм шиг байна дууны шүлгийг тухайн үед өөрийн бичиж байсан сэтгэгдлйихээ хамт орууллаа.
Эртний сайхан хэмээх энэ уртын дуу бол Миний Монголын хамгийн анхны төрийн дуулал юм гэнэлээ. Одоо ч гэсэн найр наадмыг нээдэг хүндэтгэлийн дуу. Энгээд дуугаа үгтэй нь оруулъя(үгийг хэний blog-s хуулсанаа санадаггүй тэр хүн уучлаарай ^_^)
Эрт- нээ сайхан ерөөлөөр үү
Энэ- ээ Монголын оронд –нээ
Эзэн Чингис хааныхаа
Язгуурын ээчээ Бүрдвээ
Тэнгэр мэт-үү заяатай
Тэгш-ий таван оюунтай
Тэнэгэр уужим зарлигтай
Тэнгэрийн мин-ну үр сад би-лээ
Олон одон-у дунд эчээ
Саран-у гэрэл тодорхой
Олон хүмүүн-ү дунд эчээ
Яндар мэт чимигтэй
Сүмбэр уул-ийн оройгоо эчээ
Сүндэртэн сацараад-у
Сүр-ү жавхлан дэлгэрээд
Сүлд-ину бат-у бол-тугай
Хамаг номын рашаан-ыг
Хана-хуй чинээгээ-рү хүртээ-дү
Хаган эзэн Чингисийнхээ өм-нү
Хамаг бүгдэгээ-рү жиргаяа
Tuesday, March 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment